Монголчуудын өв соёлын бэлгэдэл, ерөөл магтаал болгонд сүсэглэж хэлж заншсан "Есөн цагаан хүсэл"-ийн утга учир, гол амин чанар, хэрхэн манах сахих тухай “Монгол афоризмын цуглуулга” болсон бяцхан ном “ЕСӨН ХҮСЭЛ” цувралыг уншигч танд зориуллаа.
Нэгэн өгүүлбэрийн ард
Нэгэн нүүр сургаалийн цаатад
Та бидний дээд өвгөдийн
Туулаад таньсан ухаарал
Олз болгон тогтоож авах
Ололт амжилтын чиг бий шүү
Тиймээс та энэхүү судрыг эгэл өдрүүдэд халааснаасаа салгалгүй
Эргэх цагт хажуугаасаа холдуулалгүй
Харж тогтоож хадгалж яваарай
Арга хайхдаа эргүүлж ннэг хараарай
Асуудал тулгарахад сүншиглэж нэг дэлгээрэй
Тэр цагт тэнгэрээс буусан үг гэдэг
Хэрхэхийг чинь тодолж
Хийморийг чинь өргөж
Хэмийг чинь тэтгэх болно.
Энх амгалангийн хүслээр – НИЙХЭМ
Аливаа нэгэн гэр бүл, отог аймаг, улс гүрэн хөрштэйгөө мөнхийн харилцаатай. Энэ харилцаа нь амгалан байваас дайн самуунгүй. Гадна дотны улс байтухай өөр хоорондоо ч энх амгалан байн байж эрүүл саруул, эд чинээтэй боловсролтой, харилцаатай, ханьтай, үртэй эзэн эрхтэй байх бүх хүслүүд чинь тогтвортой сэтгэл амар оршин тогтнодог. Чи мянга сайхан боловсрол эзэмшээд, оройн дээдийн гэр бүл үр хүүхэдтэй өндөр цалин орлоготой ажил төрөлтэй байсан ч улс чинь дайн дажинтай, дайнтай бол яах бол. Чамаас болон гэр бүлээс хамаардаг хамаарал нийгэмээс болоод унана. Энэ бол улс орон, улс төр, та нарын амьдралд мөнхөд хамаатай сэдэв.