УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Мөнхийн хүсэл

Монголчуудын өв соёлын бэлгэдэл, ерөөл магтаал болгонд сүсэглэж хэлж заншсан "Есөн цагаан хүсэл"-ийн утга учир, гол амин чанар, хэрхэн манах сахих тухай “Монгол афоризмын цуглуулга” болсон бяцхан ном “ЕСӨН ХҮСЭЛ” цувралыг уншигч танд зориуллаа.
Нэгэн өгүүлбэрийн ард
Нэгэн нүүр сургаалийн цаатад
Та бидний дээд өвгөдийн
Туулаад таньсан ухаарал
Олз болгон тогтоож авах
Ололт амжилтын чиг бий шүү
Тиймээс та энэхүү судрыг эгэл өдрүүдэд халааснаасаа салгалгүй
Эргэх цагт хажуугаасаа холдуулалгүй
Харж тогтоож хадгалж яваарай
Арга хайхдаа эргүүлж ннэг хараарай
Асуудал тулгарахад сүншиглэж нэг дэлгээрэй
Тэр цагт тэнгэрээс буусан үг гэдэг
Хэрхэхийг чинь тодолж
Хийморийг чинь өргөж
Хэмийг чинь тэтгэх болно.
Мөнхийн хүслээр- ТЭНГЭР
Эзэн чингис хаан биеэ за
Гэрээ зас
Төрөө зас товч гурван өгүүлбэрт Монгол түмний мөрлөх ёстой Есөн цагаан хүслийн боловсролыг сургасан. Монголын үе үеийн ухаантан, мэргэд, удирдагчид, урлаачид, дэмчид ч энэхүү ухааныг хадгалан өв болгож үлдээхээр Монгол ардын аман зохиол, үлгэр тууль, ерөөл магтаалд есөн цагаан хүслийн тухай арвин ихээр дурдагдсан. Энэ хүсэлд
Эрүүл мэндийг мөнх оршоох тухай
Эдийг мөнх оршоох тухай
Танин мэдэх оюуныг мөнх оршоох тухай
Харилцааг мөнх оршоох тухай
Ханийн заяаг мөнхөд оршоох тухай
Үр үндэс тасралтгүй мөнхөд залгах тухай
Эзэн нэр нь мөнхөд алдарших тухай
Амгалан нийхэм мөнхөд орших тухай хүсэл байдаг.
Ганц тохиох энэ амьдралдаа хамгийн сайн сайхнаараа зөв зүйтэй амьдарч, утга төгөлдөр түүхийг бүтээж, өөрийнхөө дотоод оршихуйд цэнгэж, хүмүүн заяагаа дүүргэж есөн цагаан хүслээ дүүргээрэй!
Таны юу санасан есөн цагаан хүсэл дүүрэх болтухай.

  • ҮНЭ: 13,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.