УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Эзэн эрхийн хүсэл

Монголчуудын өв соёлын бэлгэдэл, ерөөл магтаал болгонд сүсэглэж хэлж заншсан "Есөн цагаан хүсэл"-ийн утга учир, гол амин чанар, хэрхэн манах сахих тухай “Монгол афоризмын цуглуулга” болсон бяцхан ном “ЕСӨН ХҮСЭЛ” цувралыг уншигч танд зориуллаа.
Нэгэн өгүүлбэрийн ард
Нэгэн нүүр сургаалийн цаатад
Та бидний дээд өвгөдийн
Туулаад таньсан ухаарал
Олз болгон тогтоож авах
Ололт амжилтын чиг бий шүү
Тиймээс та энэхүү судрыг эгэл өдрүүдэд халааснаасаа салгалгүй
Эргэх цагт хажуугаасаа холдуулалгүй
Харж тогтоож хадгалж яваарай
Арга хайхдаа эргүүлж ннэг хараарай
Асуудал тулгарахад сүншиглэж нэг дэлгээрэй
Тэр цагт тэнгэрээс буусан үг гэдэг
Хэрхэхийг чинь тодолж
Хийморийг чинь өргөж
Хэмийг чинь тэтгэх болно.
Бусдыг өөрийнх нь чадамжид хүрэхэд нь тус дэм болж чаддаг хүнийг эзэн хэмээдэг. Өөрөөр хэлбэл алд биеэ даадаг, ар бүлээ даадаг, төрөө даадаг, ийм чадамжтанг зүглүүлж, чиглүүлж, ттгэж бардаг хүнийг эзэн гэнэ. Хүн гээч өөрийн зорилгодоо хүрэхийн тулд бусдын дэмээр бус, ивээлээр бус, өөрийн чадамжаар хүрдэг гэдгийг ухаарах хэрэгтэй. Энэ биедээ өвлөгдөн ирсэн чадамжаа таньж, эзэмшиж, хэрэглэж байгаа нэгнийг дэргэдэх нэгэндээ андгайтай дээдэх нэгэндээ түшигтэй, доод нэгэндээ ачлалтай яваа нэгнийг, орон зай нутаг усандаа жамаа танин оршиж яваа нэгнийг л эзэн эрхэт хүмүүн гэнэ.

  • ҮНЭ: 13,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.