УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Танин мэдэх хүсэл

Монголчуудын өв соёлын бэлгэдэл, ерөөл магтаал болгонд сүсэглэж хэлж заншсан "Есөн цагаан хүсэл"-ийн утга учир, гол амин чанар, хэрхэн манах сахих тухай “Монгол афоризмын цуглуулга” болсон бяцхан ном “ЕСӨН ХҮСЭЛ” цувралыг уншигч танд зориуллаа.
Нэгэн өгүүлбэрийн ард
Нэгэн нүүр сургаалийн цаатад
Та бидний дээд өвгөдийн
Туулаад таньсан ухаарал
Олз болгон тогтоож авах
Ололт амжилтын чиг бий шүү
Тиймээс та энэхүү судрыг эгэл өдрүүдэд халааснаасаа салгалгүй
Эргэх цагт хажуугаасаа холдуулалгүй
Харж тогтоож хадгалж яваарай
Арга хайхдаа эргүүлж ннэг хараарай
Асуудал тулгарахад сүншиглэж нэг дэлгээрэй
Тэр цагт тэнгэрээс буусан үг гэдэг
Хэрхэхийг чинь тодолж
Хийморийг чинь өргөж
Хэмийг чинь тэтгэх болно.
Танин мэдэхүйн хүслээр- МЭРГЭН
Оршин тогтнож, амьд байж, амьдрах хэрэгцээгээ хангаад ирэхээр хүрээлэн байгаа орчноо таньж мэдэх хүсэл буй болдог. Энэ хүслээ манаж бүх сонирхлоо хөгжүүлье, амьдрал орчлонгийн явдлыг сурч дадъя, өөрийн алба үйлийг төгс хийе чадамжтай нэгэн болъ хэмээвэл нэн тэргүүнд өөрийн тархи оюуныг хөгжүүлэхээс эхэлнэ.
 

  • ҮНЭ: 13,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.