Хүн ардын эрүүл энхийн төлөө мятаршгүй тэмцэж байдаг эм зүйч танд энэхүү ном нь эм зүйн мэргэжилтний нийгэмд эзлэх байр суурь, үнэт зүйл илүү тод гэрэлтэх боломжийг харуулж, манлайлагчдын амжилтын ард нуугдсан алдаа, оноо, сургамжаас суралцах, урам зориг, өөртөө итгэх итгэл нэмэгдүүлж мэргэжлээрээ бахархах, мэргэжлийн зөв чиг замаа олоход тань дэм болж, таныг улам бүр урагш тэмүүлэн аз жаргалтайгаар ажиллаж амьдрахад нь тусална.
Монгол улсын эм зүйн салбар хэмээх том айлын тулгын чулууг тавьж өрөлцсөн ахмадууд, галыг бадраасан дунд үеийнхэн, өнөөдрийн дүр төрхийг илэрхийлэгч залуучууд, ирээдүйг тодорхойлогч оюутнуудын төлөөллөөс бүрдсэн үе үеийн эм зүйч мэргэжилтнүүд энэхүү номонд захидлаа ирүүлсэн билээ