САНСАРЫН ХҮҮХДҮҮД роман
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Я.Ганбаатарын “Сансарын хүүхдүүд” роман хэвлэгдэн гарлаа. Энэ бол өнгөрсөн зууны жар, далаад оны үеийн Монголын социалист нийгмийн амьдралыг Улаанбаатар хот, Сансар хороолол, тэр үеийн хүүхэд залуучуудын амьдрал, хүсэл сонирхол, мөрөөдөл тэмүүллийн өнгөн дээр дүрслэн харуулсан дурсамж роман юм.
Зохиогч тэр цаг үеийн Монголын нийгмийн амьдралыг дүрслэн үзүүлэхдээ өөрийн хүүхэд насны баяр, гуниг, эмгэнэл, ухаарал бүхий янз бүрийн үйл явдлуудыг хурц, сонирхолтой хэлбэрээр хүүрнэн өгүүлсэн нь уншигчдыг уйдаахгүй. Товчхон хэлэхэд цаг үе солигдож, нийгэм хэрхэн өөрчлөгдсөнийг энэ номоос харж болно.