"ДОРНЫН ФИЛОСОФИЙН 3 ШАР БАГЦ НОМ"
Ном 1: Энэтхэгийн философи ба Би
Ном 2: Хятадын философи ба Бид
Ном 3: Арабын философи ба Хүн
Энэтхэгийн философийн асуултуудын зарим өнөөдөр ч хүчинтэй хариулагдаагүй хэвээр. “Би” гэж хэн бэ гэсэн асуулт тэр л үед тавигдсан. Өнөөдөр бүр ч яригдах сэдэв болжээ. Энэ номонд яагаад Энэтхэгийн философийг чухалчилсан гэхээр Энэтхэгийн философи анхнаасаа “Би” гэсэн ойлголтыг шүүмжтэйгээр харсан. Яагаад гэвэл Би гэдэг мэдээжийн ойлгомжтой тогтсон асуудал биш. Би ерөөсөө Би бишүүд. Би бишээ мэдсэний дараа Би хэн бэ гэсэн асуултанд хариулах боломжтой.Бид гэж хэн бэ? Хятадын философийн маш сэдэв бол энэ номонд ярих гэж буй “Бид” гэсэн ойлголт байдаг. Ганцхан Би байх боломжгүй. Бид үгүй гэвэл Би бас үгүй. Бид гэхээр хэнийг хэлж буй өөрөөр хэлбэл бид гэдэгт хэн хамрагдаж бид гэсэн дотор багтаж явах боломжтой вэ.
Хятадын философийг уншаад эхлэхэд л бусад хүмүүсийг хүндэтгэх тухай анхааруулдаг. Тэгж л бид үүснэ. Бид үүсэж чадвал нийгэм, төр цаашлаад философи ярих боломжтой. Яагаад гэвэл бусад хүмүүсийг хүндэлж чадсанаар ёс суртахуун хэрэгжинэ. Юуны тулд ёс суртахуун байдаг вэ гэхээр бусад хүмүүстэй эвтэй найрамдалтай цаашлаад бас нэгдэлтэй байхад л чухал үүрэгтэй.Хүн гэж хэн бэ? Би гэж өөрийгөө асууж бид болох гэж хичээсэн энэ Би-нүүд эцсийн хүн биш билүү. Хүн тэгээд яаж хүн болох вэ. Хүн шиг хүн болох ёстой өөрөөр хэлбэл зорилготой. Арабын философийн маш том асуулт хүн гэж хэн бэ байсан. Яагаад гэвэл Хүн хүн болоход олон дутагдал бий. Хүн бүгдийг хянаж түүнд төвлөрөх чадваргүй. Мэдлэгийн салбар буюу сайэнс, шашины салбар буюу релижн мөн антроплог буюу гарал үүсэл судлал гурав хүнийг хэрхэн тайлбарлана вэ.