"Хөгжмийн эрэлч" хөг аялгууг хайхаас гадна хүний мөн чанарыг эрэн хайдаг, эрж хайсны үрээр олж мэдсэн нь эцэстээ хүний амьдралын дотоод оршихуй. Хөгжмөөр хүнийг, аялгуугаар хайрыг төлөөлүүлж, хөгжмийн аялгуу мөнх үлддэгийг сануулсан. Юмс үзэгдэл, орчин ахуй, хайр сэтгэлийн үл тасрах үргэлжлэл, тэдгээрийг шүүн тунгаах ухааныг эндээс ойлгож мэднэ. Хүн өөрийн эрх чөлөө, ой санамжаа ашиглан аялгуу хэмнэлийг илтгэж чадна.