СОЛОНГОС ХЭЛНИЙ ХӨТӨЧ ОРЧУУЛАГЧ ТАНАА
Хэл сурах үйл насан туршийн үйл. Тултал сурна, төгс эзэмшинэ гэж үгүй. Үгийн утгыг зөв ухаж ойлгох нь санаа бодлоо бүрэн гүйцэд илэрхийлэхийн урьтал мөн. Солонгос хэлний хөтөч орчуулагч таны цагийг хэмнэюү, багцалж хараасай, дутууг анзаараад өөрөө нөхөж цөлбөг хэмээн сэдэвчилж эмхэтгэсэн энэхүү өчүүхэн бүтээл ажил сурлагад тань багахан тус нэмэр
болно гэж найдаж байна.
Мэрийж үйлдсэн боловч алдаа мадаг бий нь магад тул хэрэглэх зуур эргэлзээтэй орчуулга таарвал зохих хүн хар, толь сурвалж сэлтээс ахин дахин нягталж, хянамгай хандахаа хэрхэвч бүү мартаарай.