УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Хувирсан монгол хүн

Хуульч, сэтгүүлч, нийтлэлч Доржийн Сүхбаатарын “Хувирсан монгол хүн” шинэ ном нь “Нийтлэл”, “Дурсамж”, “Буддагийн сургаал”, “Уран зохиол” гэсэн 4 бүлэгтэй, өргөн хүрээг хамарсан сэдэвтэй, далайцтай, баримт дүгнэлт, судалгаа, шинжилгээ дээр тулгуурлаж сонирхолтой хэлбэрээр бичжээ. “Нийтлэл” бүлэгт түүх, нийгэм улс төр, соёл , урлаг, шинжлэх ухаан, хувь хүний хөгжлийн талаар бичсэн шинэ нийтлэлүүд нь оржээ.

“Дурсамж” бүлэгт аав, ээжийнхээ тухай болон Өндөрхааны сургуулийн сурагч, Баку хотын оюутан ахуй насныхаа дурсамжаа оруулжээ. Зохиогч бичсэн бүх номдоо заавал Бурхан багшийн сургаалыг оруулдаг бөгөөд энэ удаа “Буддагийн сургаал” бүлэгт Бурханы ном, бодь сэтгэл, хоосон чанарын тухай бичжээ. Энэ номын нэг онцлог бол Зохиогч уран зохиолын салбарт нэлээн хожуу орсон ч гэсэн нэлээд хэдэн чанартай сайн шүлэг, уран сайхны богино өгүүллүүдийг бичжээ. “Сүбээдэй баатрын цалам”, “Халагдсан албан хаагч”, “Дээрэм”, “Хайраа олсон нь”, “Босогч”, “Мөргөлчин”, “Зөвлөлт улсад Монголынхоо сөөм ч газрыг өгөхгүй”, “Хубилай хааны сүүлчийн бодрол” зэрэг сонирхолтой шинэ өгүүллүүдийг оруулжээ.

     
       
       
       
       
       
       
       
       
       

  • ҮНЭ: 30,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.