Номын тухай
Энэхүү номд өгөгдлийн бүтэц, суурь алгоритмуудыг хэрхэн үр дүнтэй хэрэглэх талаар жишээ бодлогоор тайлбарласан байгаа.
Зохиогчид нь өөрсдийн туршлага дээр үндэслэн бичсэн бөгөөд програмчлалын олимпиад, тэмцээнд оролцдог эсвэл сонирхож байгаа хүн бүрт хэрэгтэй ном юм.
Сүүлийн үед өөрөө код бичихгүйгээр AI coding assistant гэх мэт боломжууд гарч ирж байгаа ч програмчлалын мэдлэг сайтай бол илүү оновчтой үр дүн гаргаж чадах боломжтой.
Хэдийгээр номын анхны хувилбар Японд 2010 онд хэвлэгдсэн ч агуулга нь одоо хүртэл хуучраагүй ба өндөр үнэлгээтэй, эрэлттэй ном хэвээрээ байна.