УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Үзэсгэлэнт Анжелика - VII ( Босогч Анжелика)

Султаны гараас мултарч, амь өрсөн тэмцсээр эх нутагтаа ирсэн Анжелика хааны ивээлээс нэгэнт гарсан тул хөдөө цөлөгдөж, дю Плесси харшид хорионд орно. Ордны ихэс дээдсийн өмнө буруугаа хүлээж, өршөөл гуйхыг эзэн хаан түүнээс шаардах ба эсрэг тохиолдолд түүний хүүхдүүдийг цээрлүүлэхээр заналхийлжээ. Аргагүй байдалд орсон Анжелика хааны хүслээр хөдлөхийн даваан дээр хувь заяа хамгийг эргүүлнэ. Хааны цэргүүд буруу номтнуудыг цээрлүүлэх дашрамдаа Анжеликагийн харшид халдаж, галдан шатаагаад өөрт нь хүч хэрэглэж, бага хүүг нь хөнөөжээ. Уй гашуу, уур хилэнд автсан Анжелика ийнхүү өөрийн эрхгүй бослогын толгойлогч болдог билээ.
Босогчдыг удирдах Анжелика олон сар жилийн турш эзэн хааны хүч давамгай цэргийн эсрэг баатарлагаар тэмцэнэ. Гэтэл тэр хүчиндүүлэх үедээ хөл хүнд болсноо мэдсэнээр сэтгэл зүйн хүнд бэрх сорилтыг давж гарахад хүрдэг юм. Дөнгөж төрсөн охиндоо орхидосын тавилан хайрласан ч бурхан өөрөөр зохицуулж, түүнд эргүүлэн авчирдаг юм. Бэрх зовлон амсаж, ойр дотны бүх хүнээ алдаад үхлийн ирмэгт ирсэн Анжелика сүмд хоргодон амьд гарна. Гэхдээ зөвхөн бие махбодын бус, сэтгэл санааны хувьд дахин мэндэлж, итгэл найдварын галыг өвөрлөсөөр төрсөн нутгаа орхин явна.
 
 

Зохиолч: Анн Голон , Серж Голон

Хуудасны тоо: 259

  • ҮНЭ: 15,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.