Уйлсан ч, уурласан ч, гунигласан ч мөнх инээх азтай ч юм шиг азгүй ч юм шиг хувь тавилан. Хэрэв уншигч та уурлаж байгаагаа эсвэл баярлаж байгаагийн аль нь болохоо хэн нэгэнд царайны хувирлаараа харуулж чадахгүй байвал яах вэ?
17-р зууны Английн цэвдэг хүйтэн, нийгмийн анги давхаргын ялгааг харуулсан "Инээмтгий хүн" зохиолд хүний дотоод сэтгэлийг илүү харуулсан гэхэд болно. ... Бусдын увайгүй үйлдлийн золиос болж нүүрээ зэрэмдэглүүлж гэмгүй атлаа бусдад шоовдорлогдож, өөрийг нь элэглэж дооглох тэдэнд гомдовч инээхээс өөрөөр эсэргүүцэж чадахгүй дотроо шаналах хөөрхий түүний хувь заяа дэндүү эмгэнэлтэйгээр төгсдөг. Түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байсан цорын ганц хайртай хүнээ алдчихаад үнэнтэй эвлэрч үл чадан өөрөө хамтдаа энэ хорвоог орхиж буйд харуусмаар, халагламаар. Хэдий зохиол ч гэлээ эмтэрмээр, шархалмаар...
Гайхалтай энэ бүтээлийг дэлхий дахинаа Сонгодог хэмээн хүлээн зөвшөөрсөн нь ч бас учиртай. Сонгодог хэмээх тодотгол аль ч цаг үед өөрийн үнэ цэнээ хадгалж өнгөрсөн болоод өнөө цагийг өөртөө агуулдаг болохоор тэр бизээ.
Зохиолч: Виктор Хюго
Орчуулсан: Т.Амардаваа
Хуудасны тоо:306