Арван хоёр жилийн үлгэр" нь өчүүхэн төдий ч болов итгэл найдвар байсан цагт түүндээ хүрэх боломж хэзээ ямагт байдаг юм шүү, биеийн хүчээр биш билэг оюуны хүчээр бүхнийг ялан дийлэх боломжтой гэсэн утга санааг давхар агуулж байдаг гэгээн гэрэлтэй сургамжит үлгэр тул өсөн өндийж, оюун ухаан нь тэлэн хөгжиж буй хүүхэд багачуудад ертөнцийг сүүдэртэй талаас нь биш гэрэлтэй талаас нь харж эхлэх боломжийг олгосон нэн зохимжтой үлгэр билээ. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн орчин үеийн завгүй амьдрал дижитал сошиал хэрэглээнээс жаахан ч гэсэн холдож үр хүүхэддээ чанартай цагийг зарцуулаарай. Үүний нэг нь та тэдэндээ үлгэр уншиж өгөх бяцхан оюунд нь гэрэл нэмэх явдал юм.
Редактор : Б.Отгонжаргал
Хуудасны тоо: 12