УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Орос Украйны дайн ба зөрчилдөн буй дэлхийн дэг журам

 Орос-Украйны дайн гарах үндсэн шалтгаан, нөхцөл, их гүрнүүдийн өөрийн байр суурь, ноёрхлоо хадгалахын төлөөх өрсөлдөөн нь дэлхийн геополитик, дэг журмыг хааш нь чиглүүлж буй болон хүчирхэг орнуудын баримталж байгаа дипломат бодлогын талаар  -Их гүрнүүдийн дэлхийд хүч нөлөө, ноёрхлоо хадгалж үлдэх, нэгдэл, холбоодоор дамжуулан өөрийн орны үзэл санааг тэлэхийн төлөөх өрсөлдөөн нь стратегийн ач холбогдолтой бүс нутаг, улс орнуудад хэрхэн нөлөөлж болох тухай
Их гүрнүүдийн өөрийн байр суурь, үнэт зүйл, ноёрхлоо хадгалж үлдэхийн төлөөх өрсөлдөөнд дотооддоо эв эеээ нэгтгэж, эдийн засгаа хүчирхэгжүүлж, аюулгүй байдлаа бататгаж чадаагүй улс орон хэрхэн хохирч буйг харуулах болно.
Орос-Украины дайн гарах болсон үндсэн шалтгаан, нөхцөл энэхүү дайнаас авч болох сургамж, ээдрээтэй нөхцөлд гаргасан удирдагчийн буруу шийдвэр эх орноо хэрхэн эмгэнэлт байдалд оруулж болох тухай кэйс
-Энэхүү дайны нөхцөл байдалд их гүрнүүдийн баримталж буй дипломат бодлого, арга хэмжээний талаар тухайн улсын улс төр, олон улсын харилцаа, дипломат бодлогын чиглэлээр дагнан судалгаа хийдэг БНСУ-ын 6 профессорын үзэл бодол, дүн шинжилгээтэй танилцах боломжтой.
-Мөн долдугаар бүлэг болох миний бичсэн хэсгээс энэхүү дайны нөлөө нь дэлхийн улс орнуудын хүнсний хангамж, хүний нөөц, үнэ ханшид хэрхэн нөлөөлж буй болон зарим улс орнууд ямар бодлого баримталж байгаа талаар уншаарай.
Эцэст нь улс үндэстний нэгдсэн үзэл санаа, үнэт зүйл нь тухайн орны бүрэн эрх, тусгаар тогтнолын суурь бөгөөд хагаралдвал бусдын идэш болж, хамтарвал хамгийн манлайд байж болохын хамгийн сүүлийн жишээг ард түмэн нь золиослогдон буй Украйны өнөөгийн нөхцлөөс харж болно.

Орчуулсан: Р.Батчимэг

Хуудасны тоо: 80

  • ҮНЭ: 22,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.