УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Чамайг хүлээх зуур...

 Хэд хоногийн дараа би түүнийг дахиад л хүлээлээ. -Очно гэдэг ганц үг орчлон хорвоогийн өнгийг instegram-ийн Filter-ээр янзалсан мэт өнгөлөг болгов. Энэ удаа хүйтэн цасанд хайрагдан гадаа сууж зутарсангүй. Гэрээ цэмбийтэл цэвэрлэж, хоёр төрлийн хоол хийлээ. Зурагтаа асаагаад буйдан дээрээ тухлаад хүлээв. Үнэндээ зурагтаар гарч байгаа зүйлийг огтхон ч ойлгосонгүй. Чих минь хаалга чагнаж, нүд минь цаг уруу ширтээд зурагт үзэх боломж надад олгосонгүй. Дахиад л харанхуй боллоо. Тэр ирэхгүй нь тодорхой болов. Би босож ширээгээ хурааж, унтлагын хувцсаа өмсөж, нүүрний будгаа угаалаа. Энэ удаа би уйлсангүй. Удалгүй унтахаар хэвтээд -дахин нэг минут ч түүнийг хүлээхгүй гэж өөртэйгөө тохиролцлоо. Үнэндээ хүлээхгүй гэж шийдэж байхдаа ч би түүнийг хүлээж байв.

Зохиолч: Б.Дэнсмаа

Хуудасны тоо: 111

  • ҮНЭ: 23,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.