УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Цөвүүн Жаран

 Төмөр замчнаас ардын жүжигчин хүртэлх амьдралын замнал, нандин тохиол, нарийн ухаан, бэрх он цагийн дуртгалаа ардын жүжигчин Б.Дамчаа гуай ийн бичиж, хойч үедээ үлдээсэн нь энэхүү бүтээл билээ. Бидний амьдрал бүхэлдээ өөр өөр өнгийн бичил болон үлэмж түүхүүдээс бүрддэг. Хүн бүрийн өвөрмөц түүхүүдийг сонсож, бие биедээ түүхээ хуваалцан хэн нэгэнд сэдэл өгч түүнээс утга учир, ертөнцийн зүй тогтлыг ухаарах нь чухаг билээ. Учир нь, бид бүхэн эгэлгүй хувь заяагаар өөрийн ертөнцөө бүтээж буй.
Номыг уншихад яг л Б.Дамчаа гуай хажууд минь суугаад амьдралдаа тохиосон түүхүүдээ эхнээс нь дуустал хөөрөлдөж буй мэт санагдсан. Бичвэрийн хэв маяг нь хэн нэгнийх биш яг л өөрийн үг, холбоосоор бичсэн нь уншигчид ойр, дотнын хүнтэйгээ ярилцан суугаа мэт. Эл бүтээлд зохиогчийн амьдралын түүх, дэлгэцнээ дүр бүтээх гэсэн хоёр үндсэн хэсэгтэй. Нэг талаас сургамжит хийгээд залуу дүү нар унших, нөгөө талаас жүжигчний мэргэжил эзэмшиж буй хүмүүс цөм туршлага судлах, алтан үеийн сэтгэлд хоногшсон кинонуудын бүтсэн түүх зэргээс урагшлах оч бадралыг олж авахад зайлшгүй унших ном юм

Зохиолч: Б.Дамчаа

Хуудасны тоо:210

  • ҮНЭ: 40,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.