УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Өөрөөрөө оршихыг үхтлээ хүснэ

 Хавдартай хийсэн дөрвөн жилийн тэмцлийнхээ эцэст өөрийн биеэ хэрхэн хорт хавдрын эсэд эзлүүлэн, унтарч байсан тухай Анита Мүржани энэхүү урам өгч, сэтгэл догдлуулсан дурсамж номондоо өгүүлжээ.


“Та бүхэн маш харанхуй зааланд нэг жижигхэн гар чийдэнтэй явж байна гэж төсөөл. Танд өрөө, заал тэр чигтээ харагдахгүй. Та гар чийдэнгээ тусгасан газраа л сайн харж чадна. Бидний амьдрал үүнтэй яг ижил. Бидний дэргэд замд байж болох бүх л гайхамшгууд, маш олон сайхан учрал, тохиолдлоор дүүрэн байдаг ч та анзаардаггүй. Би энэхүү туршлагаас хамгийн том 5 зүйлийг сурсан.
Нэгт: Бидний энэ амьдралдаа анхаарлаа хандуулах ёстой зүйл бол ХАЙР. Би өөрийгөө хайрлаагүй учраас хорт хавдар туссан юм. Тиймээс юуны түрүүнд өөрийгөө хайрлаж, өөрийгөө үнэлж сурах ёстой. Өөрийгөө хэр их хайрлаж чадна, бусдыг төдий чинээ хайрлаж чадна.
Хоёрт: Амьдралыг айдасгүй нүүр тулж сур. Би бүх зүйлсээс айдаг байсан. Айдас аюулгүй байлгадаг гэж бодож байгаа бол алдаа юм. Айдас биш хайр л таныг аюулгүй байлгаж чадна.
Гуравт: Баяр баясгалан, инээд, хөөрөөр амьдар. Инээд баяр баясал маш чухал зүйл. Бид хэрхэн ийм байхаа бүгд мэддэг. Бид инээд, баяр хөөр ихтэй байсан бол эмнэлэг, шорон, хорт хавдрууд улам цөөхөн байх байсан.
Дөрөвт: Амьдрал бол бэлэг. Амьдралыг бэлэг байж гэдгийг харамсалтай нь та амьдралынхаа сүүлийн мөч хоромд мэддэг. Бэрхшээл саад хүртэл бэлэг юм. Миний бэлэг хорт хавдар байсан юм. Хорт хавдар намайг алж байна гэж бодож байсан ч үнэндээ би хорт хавдар тусахаас өмнө өөрийгөө алж байсан юм. Харин хорт хавдар намайг аварсан. Хэрэв зовлон бэрхшээл тань бэлэг шиг харагдаагүй бол та бэлэг гэж харах төгсгөл хэсэгт нь ирээгүй байна.
Тавд: Хамгийн чухал зүйл бол ТА ӨӨРӨӨРӨӨ Л БАЙ. Өөрийнхөө өвөрмөц онцгой хувилбарт талархаж, таашаан амьдар. Өөрийгөө хэн гэдгийг мэдэрч өөрийгөө нөхцөл болзолгүй хайрлаарай.” гэжээ.

Зохиолч: Анита Мүржани

ОрчуулсанэЛ.Хишигт

Хуудасны тоо: 205

  • ҮНЭ: 25,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.