УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Муурын байшингуудын түүх

 Ухаан орсон цагаас минь тавилгануудаа байрнаас нь огтхон ч хөдөлгөж байгаагүй жижигхэн өрөө, цагаан ор, ханын шүүгээ, арслантай авдар, хананд сураар боож тогтоосон хэрээний хошуу, яг хажууханд нь утаа зуусан цахиур буу өлгөөстэй, эмээ минь хэрээ шиг бөгтийн сууж, сарвуугаараа шаламгай гэгч эргүүлэн унталгүй өнждөг асан хөх модон ээрүүл, тоосгон пийшинтэй муурын байшинд би өссөн юм. Таван алд гаруй өндөр шовгор оройтой, гурван тал тус бүртээ нэг том шилэн цонхтой дөрвөлжин байшин одоо ч надад тодоос тод дүрслэгддэг. Энэ байшинд гоё ганган хийц гэж үгүй. Тэд өөрсдийн гараар бүтээсэн эздийнхээ зан араншин, дүр төрхийг их бие, гурвалжин орой, булан бүртээ нууцалсан байдаг. Суурингаас алсдуу орших ижилхэн хэлбэртэй, зэрэгцэж баригдсан зургаан муурын байшингуудын хамгийн захынх нь манайх байсан санагдана. Тэдгээрийг ялгах томоос том тоонууд хаалганы дээд талд байрлана. Дөнгөж л сэтгэхүйн орчилд орж байхдаа би эцгийгээ муурын байшин гэж ярих бүрийд Кораны нэг сүм хархаар дүүрэн байсан шиг олон мууртай, үгүй бол муур шиг хэлбэр дүрстэй байшинг дотроо төсөөлдөг байлаа. Гэвч тэрхүү муурын байшин маань өдөр бүхэн оройг нь харж зогсдог жижигхэн хөлтэй, урт нуруутай хүн шиг гонзгор хэлбэртэй байсныг мэдээд сэтгэлд минь өгүүлшгүй их баясал төрөв. Хэдий муурын байшинг эцэг минь миний төсөөлснөөр дүрсэлж яриагүй боловч нэрнийхээ агуулгад огтхон ч тохирохгүй хэлбэртэйд нь би өөрийн эрхгүй догдолсон юм. Энэ нь эцгийн минь хэлсэн бүгд үнэн байдаггүй гэсэн үзэл санааны минь тунхаг байв. Тийм л зөрчил үүсэхэд би маш ихээр баярладаг байлаа...

Зохиолч: Б.Алтанхуяг

Хуудасны то: 216

  • ҮНЭ: 23,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.