Танд толилуулж байгаа энэхүү номонд манай улсад ихээхэн тархаад байгаа Чихрийн шижин өвчний тухай , энэ архаг өвчний эмчилгээ-хяналтад эм –тариа, хооллолт, хөдөлгөөн, сэтгэл зүйн хэрхэн нөлөөлөх талаар дэлгэрэнгүй дурьдсан болно. Номын зохиогч 13 жил энэ өвчинтэй тэмцэж ирсэн өөрийн туршлага болон алдаа онооны талаар дурдсан байна. Номыг Дотоод шүүрлийн эмч, АУ-ны доктор, дэд профессор Т.Баясгалан редакторлан та бүхний хүртээл болгож байгаа юм байна. Ном өнгөт хэвлэлээр хэвлэгдсэн, 14 бүлэг, 54 дэд бүлэгтэй, 256 хуудастай бөгөөд номонд анх удаа хүнсний бүтээгдэхүүний Гликемийн индексийн дэлгэрэнгүй жагсаалт монгол хэлээр орсон байна.
Зохиолч: Г.Өлзийсайхан
Хуудасны тоо: 252