Нугачаа ихт амьдралын жимээр өөрийнхөөрөө л алхаж явсан Энхрийхэн бүсгүйн эгэл өдрүүд хормын дотор харамсаж халагламаар огцом өөрчлөгдсөн тэр мөч...яс нь ташигдаж, тасхийхсэн тэр аймшигт агшин... Ухаан ороод харсан зүйл нь... Яагаад заавал би гэж? Яахаараа амсхийх чөлөөгүй, унтах ч завгүй бор зүрхээрээ чармайн хөдөлмөрлөсөн надад ийм явдал тохиолдох ёстой гэж?!
Гэвч тэр харгиа боргиотой, хад чулуутай, хатуу ширүүн урсгалтай газрыг сонгон ганц гараараа сөрж сэлжээ.
Тэгэхдээ бууж өгөх нь бүү хэл, хүв хүйтнээр хуухиран буцалж оргилсон урсгал ус аандаа араас нь даган урсаж, түрж, түлхэж босгож иртэл нь зүтгэжээ. Одоо ч зүтгэсээр... Мэдээж хархан багадаа ханилсан, зүйрлэл үгүй ханьтайгаа хамт. Амьдрал түүнээс авахаа авсан ч өөрийг нь хайрласных нь төлөө өгөхөө ч өгчээ.
Бидний амьдарч буй энэхэн цаг хугацаанд ээлжлэн өнгөрөх зовлон, жаргалыг “Энхрий” номыг зохиогч Энхриймаа болон тэдний гэр бүлийн амьдралын хэсэгхэн түүхээр өгүүлэх болно.
Зохиолч: З.Энхриймаа
Хуудасны тоо:146