УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Өчигдрөө дурсахад

 Хэдийгээр 1941 онд Тува тусгаар улс гэж байсан ч БНТАУ-д Эх орны дайны фронтод сайн дураараа явж зөвлөлтийн талд байлдсан орос иргэдийн бүтэн үеийнхэн байсан. Тувачууд оросуудын нэгэн адил Зөвлөлтийн Элчинд ирж цэрэгт явдаг байж. Энэ далимд хэлэхэд тувачууд 1922 онд ЗСБНХУ-ыг эхлэн хүлээн зөвшөөрч дэмжсэн, 1941 оны 6 дугаар сард гадаад улсуудаас анх түрүүнд БНТАУ Зөвлөлт Холбоот Улсын талд орж Германд дайн зарласан байдаг. Мэдээж, их хөршөөсөө Тува ямар их хамааралтайг ойлгосон хэрэг.


Энэ нутагт нутаг заагдаж ирэгсэд мэдээж байсан. Миний ээжийн үеийнхэн энд хувьсгал хийж, БНТАУ-ыг байгуулалцсан үе тэнгийнхэнтэйгээ хамт ажилладаг байж. Ээж Харьковт хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөөд энд иржээ. Хийж бүтээх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн хэд хэдэн найзууд, анд нөхөд энд ирж хөдөлмөрлөж, дурлаж, гэр бүл, амьдрал ахуйгаа эхлүүлжээ. Ээж энд аавтай танилцжээ.

Дадал хэвшил, хүмүүжил нь ихэнх тувачуудын дунд эрт дээр үеэс тогтсон нүүдлийн хэв маягаас тэс өөр ч тэд энд ирсэн мэргэжилтнүүд эмч нар, инженерүүд, багш нарын үеийнхний адилаар амьдралын орчинд дасжээ.

Өнөөдөр Зөвлөлт Орос Улсаас Тувад ирсэн багш нарт зориулсан хоёр сурагчтайгаа хамт байгаа багш эмэгтэйн хөшөө байдаг юм. Сургууль гэлтгүй олон салбарт багш нар ажиллаж байсан.

Жишээлэхэд, Акира Куросавагийн “Дерсу Узала” киноны гол дүрд тоглодог жүжигчин Максим Мунзукийг цэргийн хөгжимд байхад нь түүний авьяастайг анзаарсан нутгийн орос Семён Григорьевич Коровин хөгжмийн ноотод сургаж, улмаар Москвад хөгжмийн сургуульд сурахаар явахад нь тусалжээ. Тувагийн ард түмний яруу төлөөлөгч жүжигчин Максим Мунзукийн замыг бас орос багш нар нь засаж өгсөн байдаг.

Хүүхдийн ой ухаанд тод үлдсэнтэй холбоотой болоод ч тэр үү, Тувад хааяагүй эргэн тойронд сургууль, эмнэлэг, барилга байшин баригдаж бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн үе байсан болоод ч тэр үү тэр үеийн сэтгэлд үлдсэн сайн сайхныг хүргэхийг хичээлээ. Өнөөдөр хэдэн арван жилийн дараа ч энэ бүхэн гайхалтай сайхан байжээ гэдгийг би нотолж чадна.

Зохиолч: Сергей Шойгу

Орчуулагч: Л.Хангай

Хуудасны тоо:190

  • ҮНЭ: 35,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.