УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Батад 7 алим...

 Хөгжилтэй өгүүлбэртэй бодлогууд - 2,3р ангийн хүүхдүүдэд зориулав


Математик тийм уйтгартай, ойлгомжгүй хичээл гэж үү?
Үнэндээ бүхий л амьдралын суурь ухаан юм шүү дээ. Ялангуяа өгүүлбэртэй бодлого нь хүүхдийн уншиж ойлгох, логик сэтгэлгээ, өгөгдөл дээр ажиллах зэрэг насан туршид нь хэрэг болох асуудал шийдвэрлэх чадварыг цогцоор нь хөгжүүлдэг.
Гэвч хүүхэд ч гэлтгүй томчууд бид өгүүлбэртэй бодлогод тийм ч дуртай байдаггүй. Магадгүй бодлогын сэдэв нь сонирхол татахааргүй, өнөөх л Батад 7 алим байжээ… гэсэн нэгэн хэвийн болохоор уйтгартай, ойлгомжгүй санагддаг байх.
Ойлгохгүй зүйлээсээ л хүүхэд амархан залхаж, дургүй болно. Сонирхолтой санагдсан зүйлээ бол хэчнээн хүнд хэцүү байсан ч хялбархан сурчихдаг. Харин хичээлийн бус үеэр, өгүүлбэртэй бодлого гэхээргүй хөгжилтэй богино түүхүүдээр дамжуулан хүүхдээ тоо бодуулж, хамтдаа оюунаа сорьж яагаад болохгүй гэж.
Уг номын бодлогууд нь бага сургуулийн II, III ангийн хүүхдийн математикийн хичээлийн агуулгад нийцсэн бөгөөд зарим бодлого нь өөр хариутай байж болох тул хүүхдийнхээ хязгааргүй уран төсөөллийг анхааран сонсоорой.
Ингээд хамтдаа хөгжилдөхөд бэлэн үү?

Зохиолч: М.Энхчимэг

Хуудасны тоо:23

  • ҮНЭ: 12,900₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.