Өөрийн дотор руу гүнзгий орж, өөртэйгөө ярилцах сэдлийг төрүүлэх энэхүү өвөрмөц гоёмсог загвартай номыг танд санал болгож байна. Энэхүү бүтээлийг ном гээд нэрлэчихвэл хэтэрхий уйтгартай болчих тул бүтээлч ном хэмээн нэрийдье. Энэхүү бүтээлч номд орсон зураг болон өгүүллэг бүр таны гунигтай, жаргалтай, нандин, ганцаардсан болоод урам авч, итгэл найдвар төрүүлсэн үед тань хамт байх болно. Уншигч та хараад уншаад төрсөн мэдрэмжээ бичиж буулгахыг зөвлөж байна. Тэгж байж энэ номын маань бүтээлч хэмээх утга учир бүрэлдэнэ.
Зохиолч: Д.Сарангуа
Хуудас: 102