УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Зэрлэг амьтдын инженер

 Энэ номонд жинхэнэ "күүл" охины тухай гарна. Тэр охины нэрийг Мүүч гэдэг. Та амьтанд дургүй, бүр айдаг ч байж болно. Бас зэрлэг онгон байгальд тэр бүр очдоггүй, хол ч байж мэднэ. Харин та нэг ч амьд амьтангүй, бүх зүйл нь хиймэл дэлхийд амьдарч байна гээд төсөөл дөө!

Хүн төрөлхтний хурдацтай өсөлт, технологийн дэвшил, байгаль орчинд нөлөөтэй буруутай үйлдэл зэргээс үүдсэн экологийн сүйрэл дэлхийг хорт агаар, үхмэл хөрстэй, зэрлэг амьтангүй, зэлүүд хоосон газар болгож хувиргана. Хүмүүс бөмбөгөр дээвэртэй битүү хотуудад амьдрахаас аргагүй болжээ. Тэдгээр хотуудын сүлжээ бий болов. Байгалийн гамшиггүй, аюул заналгүй, эмх цэгцтэй, техникжсэн, хиймэл нар, хиймэл уул, хиймэл агаар гээд л байгалийн жинхэнэ зүйл ерөөс үгүй, бүх зүйл нь хиймэл энэхүү шинэ ертөнцөд амьд амьтан тэжээхийг хориглодог. Эдгээр хотуудын нэг Шинэ Бостонд робот амьтны хүрээлэн ажиллуулдаг, зэрлэг амьтдын инженер Орландо Спинкс амьдардаг. Нэгэн удаа 13 настай Мүүч амьтны хүрээлэнд ирж, механикжсан арслангийн дуу хоолойг амьд мэт болгон өөрчилснөөр адал явдал эхэлнэ. Асрамжийн газрын өнчин охин Мүүчийн зохион бүтээх, механикийн гоц авьяас, хүсэл тэмүүлэл, гал цогтой чанар, байгаль дэлхий, ан амьтдыг хайрлах үзэл инженер Орландогийн зүрх сэтгэлийг төрсөн охин нь мэт татаж, улмаар охины асран хамгаалагч болохыг хүсдэг. Охин өөрийн төрсөн түүхийг инженерт ярих ч угтаа тэр бодит түүх биш гэдгийг Орландо охиныг дадлагажигчаа болгон авахаар асрамжийн газарт очих үедээ мэдэж авна. Охины энэ хорвоо дээр төрсөн үнэн түүх юу болохыг та зохиолоос уншаарай.

Зохиолч: Скотт Рассел Сандерс

Хуудас: 324

  • ҮНЭ: 23,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.