"Хүнчин" романаараа уншигчдийн хэдийн танил болсон зохиолч Сэрээнэнгийн Сосорын хоёр дахь бүтээл уншигч таны гарт очиж байна.
"Чи хэн болгож харна, чиний өмнө тэр хүн л амилна".
Зэрлэг цахирмаа романы гол санааг зангидан хэлбэл энэ юм. Энэхүү зохиолд эмэгтэй хүн, эх хүний дотоод мөн чанар, сэтгэлийн нарийн нандин бүхний гайхалтайгаар харуулжээ.
Хүн бүхэн л бүсгүй хүнийг хамгийн сайхан цэцэстэй зүйрлэдэг. Гэтэл хэн ч олж хараагүй, хэний ч нүдэнд өртөөгүй, хэн дуртай нь хугачин гишгэчиж, мөчир салаагаар нь нугачин тасалдаг тэр нэгэн ч бас цэцэг байсан юм гэж үү?
Зохиолч: С.Сосор
Хуудас: 310