УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Аз жаргалын нууц

Зарим хүмүүс, мөн улс үндэстэн яагаад ч юм бусдаас илүү аз жаргалтай амьдарч буй мэт танд санагддаг л биз дээ. Илүү их мөнгөтэй, баян учраас гэж хариулах гэж буй бол та түр азнаарай. Жил бүр гаргадаг дэлхийн улс орнуудын аз жаргалын индексийг Финланд, Дани гэх мэт эгэл жирийн скандинавын хойгийн орнууд байнга тэргүүлдэг атлаа дэлхийн хамгийн баян орны нэг Америк яагаад хойгуур байдаг вэ?
Учир нь бид амьдралдаа хэр их сэтгэл хангалуун байх нь банканд хадгалуулсан мөнгөний хэмжээгээр бус харин нөхөрлөл, хамт олны харилцаа, ойр дотнын хүмүүсийн маань эрүүл мэнд ба аз жаргал, бусдад талархах чадвараас шалтгаалдаг ажээ. Аз жаргалтай амьдрах эсэх нь та ямар үнэтэй машин унаж байна гэдгээс бус харин өөрийн амьдарч буй орчин буюу нийгмийн нэг эд эс болж, түүнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж чадах эсэхээс шууд шалтгаалдаг гэнэ.
Дэлхийн хамгийн анхны Аз Жаргал Судлалын Хүрээлэнг байгуулсан Майк Викинг нь бидэнд аз жаргал бэлэглэхийн тулд, хүмүүс яагаад жаргаж эсвэл зовдог вэ? гэдэг нууцыг тайлахаар олон жилийн турш хорвоогоор бядан аялсан юм.
Тэрээр “Аз Жаргалын Нууц” номдоо энэхүү аяллаас тунгаасан мэдлэгээ ашиглан хүмүүнийг аз жаргалтай амьдрахад хүргэдэг зургаан шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлажээ. Энэхүү зургаан зүйлийн эв эеийг зохицуулж чадваас ямар ч хүн аз жаргалтай, сайн сайхан амьдрах боломжтой ажгуу. Майк аз жаргалын нууцыг олохоор энэ дэлхийгээр хэрэн хэсэж хамгийн аз жаргалтай хүмүүстэй уулзаж явсан болов чиг хүн бүр өсөж төрсөн тэр л газартаа илүү их аз жаргалтай байдаг гэдгийг эрхэм танд захиж буйг болгооно уу.
 
Зохиолч: Майк Викинг
Хуудас: 287

  • ҮНЭ: 17,900₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.