Уг зохиолд гарах өвчин намдаах эм морфины хамааралд орсон залуухан эмчийн тэмдэглэл нь зохиолчийн өөрийн түүх юм. Ямархан ахархан хугацаанд бие махбод, оюун санааг нь эзлэн авсан мансууруулах бодисын хамаарал, донтолт үхлээр төгсөж байгаа тухай өдөр өдрөөр, цаг минутаар тэмдэглэлээ үлдээгээд, оюун санаа, зүүд зөнгөөрөө амьд ч биеэрээ, мэдрэхүйгээрээ насан эцэслэж буй тухай өгүүлнэ.
Хөдөө тосгоны буйд бөглүү ахуйд дөнгөж сургууль төгссөн залуу эмч томилолт авч очсоныхоо маргааш өдрөөс л хээгүй, хэнэггүй тариачдын архагшуулж, газар авхуулсан өвчинтэй тэмцэж эхэлнэ. Тосгоны иргэдийн дунд тэмбүү өвчин гарч, түүнийг жирийн ханиад, гэдэсний өвчин мэт санасан хүмүүсийн гэр бүл төдийгүй дөнгөж төрсөн нярай нь эл өвчнөөр өвчилсөн байжээ.
Зохиолч: Михайл Булгаков
Хуудас: 200