УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Галаар наадсан охин

Компьютерын гарамгай мэргэжилтэн, няцашгүй Лизбет Саландер зорилгоо гүйцээх үүднээс бүх л зэвсгийг эзэмшиж сурна. Тэр ялзрал, завхрал, зүй бус үзэгдлийг ялангуяа эмэгтэйчүүд хүчирхийлүүлж, доромжлуулахыг огт тэвчихгүй, өршөөхгүй. Тэр хэзээ ч бууж өгдөггүй. Тэрээр хакерын гарамгай чадвараа ашиглан Millen­nium сэтгүүлийн сурвалжлагч Микаел Бломквистэд хүний наймаа, сексийн зах зээлийн нуугдмал хэргүүдийг илрүүлэхэд нь туслахаар шийддэг. Гэвч тэр нууц байрандаа бүгж байсан хэр нь гурван өөр аллагад сэжиглэгдэн, цагдаагийнханд мөрдөгдөж эхэлнэ. Түүнийг сэтгэцийн өвчтэй гэх нотлох баримт гарч ирээд зогсохгүй, аллагын зэвсгээс хурууны хээ нь олдоно. Саландерыг олох ганц арга бол компьютер. Гэвч тэр өөртэй нь холбогдох гэсэн ямар ч оролдлогыг няцааж, сүлжээг будилуулж чадна. Ямар ч ов мэх, шийдэл, халдлага түүнд үйлчилдэггүй. Түүнийг мөрдөгч Бубланскийн баг, Шведийн цагдаагийн хүчнийхэн мөшгөх зуур охин гэмт хэргийн сүлжээний хамсаатан болох туйлын хэрцгий эрийн олз болно. Ангуучид нь түүнийг авлахаас өмнө Саландер үнэнийг олж илрүүлэх ёстой болжээ.

  • Номын ангилал: Орчин үеийн (Гадаадын уран зохиол)

Хэрэглэгчийн бусад ном