УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Андрей Тарковский ."Хугацаан доторх хугацаа"

< Цаг хугацааг ухамсартайгаар мэдэрдэг нь цаг хугацаанд үл дарлагдах бидний оршихуйн хамгийн илэрхий, тодорхой, үгүйсгэшгүй баталгаа билээ. Цаг хугацааг зуурдын зүйлээр дамжуулан таньж, ажиглаж болно гэж үү? Хамгийн чухал нь Хугацаан доторх хугацааг олж таних юм.> ХХ зууны ЗХУ-ын суут кино найруулагч Андрей Тарковский нь өөрийн амьдралийн чиг шугам,үнэлэмж дээрээ баттай зогсохын тулд олон бэрхшээл зовлонг сөрөн зогссон ч, түүнийг нас барсны дараа түүний тухай гуйвуулсан худлаа мэдээлэл их гарах болсонтой холбоотой, түүний үнэн дүр төрхийг бусдын тайлбараар бус дотоод ертөнцөөр нь дамжуулан илчлэн гаргахын тулд Тарковскийгийн эхнэр,хүү хоёр нь өдрийн тэмдэглэлийг нь нийтлүүлэхийг зөвшөөрсөн гэдэг. Энэ ном түүний өдрийн тэмдэглэл болон сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагуудаас нь бүрддэг. Хэн нэгний өдрийн тэмдэглэлийг уншина гэдэг хэзээд сонирхол татам, хорхой хүргэдэг зүйлсийн нэг . Яг л тийм хандлагаар түүний амьдралыг үйл явц бүрийг чин сэтгэлээсээ шимтэн уншсан нь ямар ч хольцгүй цэвэр үнэнийг эндээс олж харна гэж найдсаных бизээ. Өдрийн тэмдэглэл гэхээр дан ганц түүний амьдрал, намтар гэж бүү хайрцаглаарай. Түүний тэмдэглэл дотроос та олон гайхалтай ном бүтээл, ишлэл,онч үгс, мэргэн ухааныг олж харах болно. Хүн нийгэмд “өөрийнхөөрөө” ажиллах боломжтой юу? Хэн нэгнээс хамаарахгүй өөрийнхөөрөө үйлдэх боломжтой юу? Заавал бусдын аманд багтах ёстой юу? Нийгэм ямар байгаа түүнд уусч, даган дуурайх ёстой юу? Хүмүүс шударга бус байлаа гээд бид шударга бусыг үйлдэх эрхтэй юү? … Андрей Тарковскийгийн хувьд өөрийн бүтээлээ гаргахын тулд тухайн үеийн нөлөө бүхий хүмүүсийн тавьсан шаардлагад нийцэж, үнэ цэнээ алдахгүйн тулд, өөрийнхөө бүтээлийг үнэнээр нь авч үлдэхийн тулд маш их золиосыг гаргасан. Үнэлэмж, үнэ цэнэ, мөн чанараа хэвээр нь хадгалж үлдэхийн тулд сөрөн зогссон хэрэг. Тэр зүгээр л удирдлагын аманд багтаад, хүслийг нь дагаад, хасалт хий гэсэн газар нь хасалт хийгээд, битгий гарга гэсэн санааг нь нуугаад, бусад шиг долигоноод явсан бол тэр тэгэж зовохгүй, хайртай гэр бүлийнхэнтэйгээ хамт байж болох байсан ч түүний сонголт зөвхөн өөрийнхөө сайн сайхныг бодохоос илүүтэй кино урлагын үнэ цэнэ, хувь заяа, мөн чанар дээр тогтож байсан тул тэр үнэний талд зогссон. Мөн чанараа үгүйсгээд хэн ч биш болж болох ч тэрээр мөн чанар, хувь тавилан, зүрх сэтгэлээ дагасан юм. Өнөөгийн нийгэмд бид хаа ч очсон хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй нэгний хүсэл шаардлагад багтах шаардлага гардаг ч бидний үнэ цэнэ, гол төв,чиг шугам маань хаана байгааг үргэлж өөртөө сануулах хэрэгтэй.

  • Номын ангилал: Хувь хүний хөгжил

Хэрэглэгчийн бусад ном