УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

СОЛОНГОС ҮГИЙГ ТӨСӨӨЛЛИЙН АРГААР ЦЭЭЖИЛЦГЭЭЕ

Солонгос хэлний анхан шатанд заавал мэдэж байх ёстой 500 шинэ үгийг хүргэж байна. Үг тус бүрдээ төсөөлөл хийхэд тань туслах түлхүүр үгс болоод тухайн үйл явдлыг дүрслэн харуулсан 500 зураглал, тухайн үгийн Солонгос-Монгол тайлбар, мөн тухайн үг орсон Солонгос-Монгол өгүүлбэрүүдээс бүрдсэн болно.
Үг цээжлэх арга олон янз байдаг ч энэхүү төсөөллийн ой тогтоолын аргачлал нь хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй байдаг байна. Энэхүү аргачлалын онцлог нь авиа ижилсэх дуудлага төстэй утга бүхий үгийг түлхүүр үг болгон авч, монгол утгыг нь түлхүүр үгтэйгээ холбон өгүүлбэрт оруулсан байх бөгөөд тухайн өгүүлбэртээ нийцсэн зураглалыг харж өөрийн оюун ухаандаа буулгаж төсөөлөн бодох замаар цээжилдэг арга юм.
Харин одоо та энэ аргыг ашиглан өөрийн амьдралдаа өөрчлөлт хийгээд үзээрэй. Өдөрт 50 үг цээжлээд явахад 10 өдрийн дотор хэдийн 500 шинэ үгтэй болсон байх нь.
Та бүхнийхээ солонгос хэл сурах их үйлсэд амжилт хүсье.

Зохиолч: А.Дэлгэрмаа

Хуудас: 507

  • ҮНЭ: 20,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.