УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Эргэлт сонголт

Бид амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг сонсоод яг ингэчихвэл, тэгчихвэл асар богино хугацаанд амархнаар амжилтанд хүрчих юм шиг санадаг нь юутай үнэн. Харин Г.Амартүвшин энэхүү номондоо өөрийн алдаанаасаа хэрхэн ухаарч, анзаарч авсан өөрийн сул талаа хэрхэн засснаа илэн далангүйгээр бичжээ. Амжилтанд хүрсэн гэх хүмүүсийн зам дардан байгаагүйгээс гадна тэднийг зөвхөн “амжилт” нь л бүтээгээд байгаа юм биш, алдаа оноо, уналт бүтэлгүйтэл гээд бүхий л зүйлс тэднийг бүтээж байх шиг. “Боломжийг олж хараад зүтгэх зөв чадвараас илүүтэй боломждоо боломж олгох нь чухал шүү!” хэмээн номонд залуучууддаа хандан захисан байдаг. Өнөөдөр бидэнд маш олон боломж байгаа ч бид түүнийг ашиглаж чадахгүй алдчихдаг эсвэл “аливаа зүйлс олон талтайг олж харахгүй тийн явах зуур” өөрийн боломжоо өөрөө үгүй хийдэг нь харамсалтай.

Зохиолч: Г. Амартүвшин

Хуудас: 156

  • ҮНЭ: 35,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.