УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Гринч зул сарыг хулгайлсан нь

Хүүхдийн нэрт зохиолч Др. Сьюзийн бүтээлүүд утга санаа баялаг, хүний амьдралын мөн чанарыг товчоор харуулж чаддагаар хуучиршгүй, үргэлж шинээрээ байдаг. Номын салбарын шилдэг сэтгүүл Publishers Weekly-ээс бүх цаг үеийн хүүхдийн шилдэг бүтээлийн жагсаалтыг эмхэтгэн гаргасан бөгөөд шилдэг 100 номын жагсаалтад Доктор Сьюзийн 16 бүтээл багтжээ. Ногоон өндөг ба Ногоон хиам ном нь жагсаалтын 4-т, Малгайтай муур жагсаалтын 9-т тус тус орсон байна.

“Гринч зул сарыг хулгайлсан нь” номыг бид дэлгэцийн бүтээлээр нь сайн мэддэг. Ааш муутай Гринч Хэн хотынхноос зул сарын баярыг хулгайлахыг оролдох боловч зул сарын баяр гацуур модонд өлгөсөн чимэглэл төдий биш баярын жинхэнэ утга учир өөр хаана ч биш зөвхөн хүний сэтгэл зүрхэнд л байдаг гэдгийг харуулсан бүтээл юм.

Зохиолч: Доктор Сьюз

Хуудас: 60

  • ҮНЭ: 9,900₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.