УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Гурван нас хүрэхэд оройтно

"Таны хүүхдийн сурах чадварууд төрснөөс хойш эхний гурван жилд хамгийн өндөр байх бөгөөд харин гурван нас хүрэхэд оройтно", гэж уг номын зохиогч “Сони” корпорацийг үндэслэгч М.Ибука үзэж байна. Нэг ч хүүхэд суутан болж төрдөггүй, нэг ч хүүхэд тэнэг болж төрдөггүй. Энэ бол түүний хүүхдээ хүмүүжүүлэх гол зарчим нь билээ. Оюуны хомсдолтой хүүхдийн эцэг болсноосоо хойш хүүхэд хүмүүжлийн олон арга барилыг гүнзгийрүүлэн судлан, олон арван туршилт судалгаа хийсний үндсэн дээр энэхүү номоо тэрээр туурвижээ.

Бүх зүйл хүүхдийн амьдралын эхний жилүүд дэх уураг тархины хөгжлийн хэмжээ, түүнийг хөгжүүлэгч урамшуулагч ээжүүдээс маш их хамаардаг ажээ. Энэхүү номонд хүүхдээ хэрхэн суутан болгох арга замуудыг заах биш цовоо цойлгон, сайхан сэтгэлтэй, эрүүл саруул бие бялдартай хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх тухай өгүүлсэн юм. Хүүхэд төрсөн эхний 3 жилд хүүхдийн үндсэн тулгуур чадварууд үүсэн бий болдог хамгийн чухал үе учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ энэ насанд нь хамгийн их анхаарал хандуулж, цаг заваа зарцуулах ёстой аж. Ээж аавууд маань эхний хэдэн жилдээ хоол ундаа сайн идээд, өвчин зовлон л ороохгүй бол болох нь тэр гэж бодсоноосоо болж хүүхдээ маш олон зүйлийг бүтээлчээр сэтгэн суралцах боломжуудаас нь хөндийрүүлдэгээ өөрсдөө ч анзаардаггүй юм байна шүү.
Зохиолч: Масару Ибука
Хуудас: 143

  • ҮНЭ: 10,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.