УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Жаргалтай болох зориг

 Энэхүү ном бол 100 жилийн цаадхыг түрүүлж харсан Алфред Адлерийн үзэл санааг идэр залуу эр болон философич хоёрын харилцан яриа хэлбэрээр эмхэтгэн бичсэн Зоригийн тухай хоёр боть зохиолын төгсгөлийн боть юм.

“Ад үзэгдэх зориг” хэмээх нэгдүгээр ботид дэвшүүлэн тавьсан аз жаргалд хүрэх замаар бид хэрхэн, яаж цаашаа явах вэ? Өдөр тутмын амьдралдаа Адлерын сэтгэл судлалын сургаалыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Мөн түүнчлэн Адлерын эцэст нь дүгнэсэнчлэн жаргалтай амьдрахын тулд хүн бүрийн нүүр тулахаас аргагүй “амьдралын хамгийн том сонголт” гэж чухам юу вэ гэдэгт энэхүү ном хариулах болно.
Ийнхүү хөшиг дахин нээгдэж, философийн жүжгийн асуулт хариултын цаг эхэллээ. Эрхэм танд идэр залуугийн хамт ойлголтын шатаар авирах “зориг” бий юу?

Зохиолч:Кишими Ичиро Кога Фүмитакэ

Орчуулагч: Д.Алтанцэцэг

Хуудасны тоо:238

  • ҮНЭ: 23,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.