УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Захиалгат аллага IV

....Төрт ёс, тусгаар улс, үндэстний тухайд энэ нь мэтгэшгүй хатуу бодлого байх нь зүй. Харин хүн ёсны үүднээс бодоод үзэхүл маргаантай, эмзэг сэдэв. Яагаад маргаантай сэдэв билээ гэж үү?
Зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтох торгон, түвэгтэй агшинд хүмүүний төрлийг олж төрсөн бидний хэнд маань ч эх орон, эцэг эхээ сонгож төрөх хувь заяагаагүй нь төрсний эцэст үхэх хоёрхон үнэнтэй тэнцэх гурав дахь үнэн.
Яагаад эмзэг сэдэв вэ гэж үү? Яагаад гэвэл дэлхийд данстай, бүрэн эрхтэй тусгаар улсын эзэн нь, иргэн нь байх эрхийг бэлэглэсэн мянган мянган эрэлхэг зоригт өвөг дээдсийн минь, энх цагийн эх оронч шударга төр нийгмийн зүтгэлтнүүдийн халуун цус байтугай хайран сайхан залуу амь насыг нь бүрэлгэхэд, монголчуудыг өөрсдийг нь өөрсдөөр нь устгуулах “Захиалгат аллага”-ын эзэд хэн болох, тэдэнд зүтгэж байсан урвагч шарвагч хийгээд, төрийн өндөр дээд албанд шургалсан өмнөд хөршийн эрлийз, хурлийз, хунхуузуудын тухай түүхтэй баримттайгаа гарах тул танилцаад хуучлахаараа л хамаатан садан болчих гээд байдаг бидний цөөхөн монголчуудын эмзэг сэдэв гэж байгаа юм.
Хувь заяаны эрхээр газар зүйн байршлын хувьд мөнхөд холбогдсон “Мөнхийн хоёр хөрш”-ийн “мөнх”-ийн сэдэв энэхүү Өв залгамжлагч буюу “Захиалгат аллага” түүхэн баримтат уран зохиолын номд тун тодорхой гарах юм. Түүх давтагдаж байна.
Юутай ч өвөг дээдсийн бидэнд өвлүүлэн үлдээсэн эх орон, газар нутгаа өр зүрхнээсээ хайрлан хамгаалж явах нь монгол хүн бүрийн, энэ нутагт төрж өссөн хэн бүхний эрхэм үүрэг юм.
Түшмэд нь төрөө ариун байлга, охид нь цусаа цэвэр байлга.

Зохиолч: Б. Энхбат

Хуудас: 350

  • ҮНЭ: 12,900₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.