УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Нийгэм, эдийн засгийн шинжлэх ухаан

Аливаа нийгэм хувь хүмүүсээс бүрддэг гэж анх Аристотель тэртээх 2500 гаруй жилийн өмнө хэлсэн байна.
Энэ хувь хүн нь материаллаг болон оюунлаг гэдгээс шалтгаалан нийгмийн тухай шинжлэх ухаан нь диалектик материализм буюу социалист нийгэм судлал болон орчин үеийн идеалист нийгэм буюу капиталист нийгэм судлал гэж хуваагддаг.
Материалист нийгэм судлалд хүмүүс хоорондын харилцаа нь үйлдвэрлэлийн арга дахь хөдөлмөрийн харилцаанд суурилдаг бөгөөд үүнийг улстөрийн эдийн засгийн ухаан судалдаг.
Орчин үеийн идеалист /капиталист/ нийгэм судлалд хүмүүс хоорондын харилцаа бүтээгдхүүний үйлдвэрлэл, хэрэглээнд суурилдаг бөгөөд үүнийг зах зээлийн эдийн засгийн ухаан судалдаг.
Ф.Энгельсийн “Аливаа нийгмийг онолын хувьд судлая гэвэл эдийн засгийг нь судла” гэсэн үг эндээс гаралтай юм.
Аливаа нэг тусгаар тогтносон бие даасан улс орны нийгэм, эдийн засгийн хувьд туулж өнгөрүүлсэн зам, өнөөгийн нийгмийн оршихуй, ирээдүйн хөгжлийг нэгтгэн дүгнэхийг оролдовч үнэндээ өнөөдөр оршин буй нийгмийн идеалист философи, зах зээлийн эдийн засгийн ухааны онолын асуудлууд нь шуудхан хэлэхэд үнэндээ саад болж, нийгэм, эдийн засгийн тогтолцооны хямрал, мухардал руу түлхэж байна.
Үнэндээ бол нийгэм, эдийн засгийн тогтолцооны хямрал гүнзгийрч нийгмийн эмх замбараагүй хаос байдал хүрвэл өнөөгийн нийгэм, эдийн засаг, хүн амын амьдралын түвшний байдлыг нураан сүйтгэх аюултай тул ийм байдал гаргуулахгүй тулд эдгээр хурц асуудлуудыг шийдвэрлэж чадах шинэ нийгмийн нэгдсэн шинжлэх ухааны эрэлд дэлхий нийтээрээ гарцгаасан.
Энэ асуудалд бодитоор хандахын тулд бид хүмүүний амьдралын олон талт асуудлуудыг нэгтгэн дүгнэсэн оюун санаа ухамсар сэтгэлгээний суурь болсон философи сэтгэлгээний гүн ухаанд хандах хэрэгтэй болж байгаа билээ.
 
Зохиолч: Н.Батчулуун
Хуудас: 200

  • ҮНЭ: 30,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.