УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Шидтэнүүдийн сургууль 3р бүлэг

Зохиолч О.Өнөрцэцэгийн ээлжит бүтээл болох 8-16 насны хүүхдүүдэд зориулсан "Шидтэнүүдийн сургууль-3 " цуврал хэвлэгдэн гарлаа. Энэ нь өмнөх цувралаасаа ялгагдах онцлог нь үйл явдлын хувьд өргөжин улам сонирхолтой болсон. Таван шидтэн маань өөрсдийн шавьтай болж, тэднийгээ ид шидэд хэрхэн сургаж, янз бүрийн дүрд хувирсан хар хүчинийг хэрхэн холоос таньж мэдэх хийгээд энэ дэлхий дээр хүмүүсийн дунд ил цагаан амьдрах гэсэн үнэнч шударга шидтэнүүдийг цөллөгөөс суллаж, тэднийг үр хүүхдүүдтэй нь уулзуулж буй тухай хүүрнэнэ. Ер бусын адал явдал, ид шидийн тулаан, зэргэлдээх ертөнцөөр аялсан тэмдэглэл та энэхүү номоос сонирхох боломжтой.
Өмнөх цувралыг уншаагүй байсан ч ойлгомжтой, бие даасан зохиол гэж хэлж болно.

  • ҮНЭ: 12,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.