УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Вангийн Нулимс

 Тоdko Samson “ВАНГИЙН НУЛИМС” ЮУ ХЭЛЭВ???

Хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл бол өвдөж зовох өвчингүй, эрүүл саруул урт удаан наслах. Үүний төлөө л эрүүл мэндийн байгууллага, эмийн худалдаа үйлдвэрүүд оршин тогтнож, бидний төлөө ажиллаж байгаа гэж дотроо үнэмшиж, итгэж найдаж явдаг. Тэдний хэлсэн болгоныг бурханы зарлиг шиг үг дуугүй биелүүлж, бичсэн тариаг нь хийлгэж, эмийг нь авч уудаг. Гэвч бодит байдал дээр хөшигний цаана юу нуугдаж байна вэ? Шинжлэх ухаан асар хурдацтай хөгжиж, хүний өвчин эмгэгийг анагаах шинэ арга нэвтэрч, шинэ төрлийн эмүүд шилээ даран гарч, урьдчилан сэргийлэх вакцин хийгдсээр байтал өвчин арилж устах нь бүү хэл мутацид орж халдварт өвчин ойр ойрхон дэгдэж, хорт хавдар борооны дараах мөөг шиг элбэгшиж байгаагийн учир юу вэ? Энэ бүх асуултын хариуг бодитой үнэмшилтэйгээр энэ зохиолоос та олж мэднэ. Малын халдварт өвчнийг зориуд тараадаг тухай хааяа сонин хэвлэлээр шуугиад өнгөрдөг. Хүн, мал ялгаагүй адилхан эм тариагаар л эдгэнэ. Тэгэхээр энэ чинь юу гэсэн үг вэ?…Үнэн үү?…
“Вангийн нулимс” тойрсон адал явдлууд хэн ч хэлж зүрхлээгүй маш том сэдвийг хөндөж байгаагаараа анхаарал татаж байна!!! Нэгэн эмийн группээр төлөөлүүлэн хөшигний цаана нуугдах улс төр-бизнес мафийн далд сүлжээний ерөнхий дүр зургийг гаргаж ирлээ.
“Нүд улаан мөнгө цагаан” болсон нийгэмд авилга, луйвар, мөнгө угаалт хэрхэн явагдаж байгааг дурайтал дүрслэн үзүүлж байна. Хятадын “Зөөлөн хүч”-ний далд түрэмгий бодлого биополитикийн салбарт хэрхэн хэрэгжиж байгаа тухай түгшүүрийн харанга дэлдлээ. “Ард түмэн бол цагаан цаас. Дээр нь юу хүссэнээ бичиж болно” гэсэн Маогийн алдарт эшлэл мэдээлэл хөгжсөн өнөө цагт бүүр ч хүчинтэй. Өдрийн хоол хүнс, өмсөх зүүхээ л бодож яваа ядарсан ард иргэдийн тархийг угаахад худалдагдсан сэтгүүл зүй, хөлсний бичээчид хангалттай ажиллаж байна. БИ ХЭНД ИТГЭХ ЮМ БЭ????

Бодит баримтыг адал явдлаар сүлжин, шүлгэн хэлхээгээр чимсэн энэ зохиол агуулгын хувьд цоо шинэ, уянгын халил, нуршин тоочилт, цэцэрхэлгүйгээр дүрслэл сайтай бичигдсэн, хүүрнэл өгүүлэмж цэгцтэй байгаа нь мэдрэгдлээ. Хэний ч амьдралд тохиолдох хайр сэтгэлийн явдал, нууц амрагийн паянг усан шөлөөр даруулж бичдэг хямдхан зохиолуудаас залхаж гүйцсэн уншигчдад баялаг өгүүлэмжтэй, логик гаргалгаа сайтай, баримт нотолгоо нь үнэмшилтэй ийм л зохиол үгүйлэгдэж байгаа юм.
Хөх Толбот Д.Төмөр-Очир.

  • ҮНЭ: 29,500₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.