"Best Of Mongolia" төслөөс санаачлан эх орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж, олон мянган хүнийг ажлын байраар хангаж буй 99 байгууллагыг онцлон энэхүү баримтат бүтээлийг хэвлүүлэн гаргасан байна. Агуу бүхэн энгийн дотор оршдог гэсэн амьдралын гүн ухааны зарчмаар аливаа үйлс, үйлчилгээ, бүтээгдэхүүн жирийн хүний мэдлэг, ур чадвар, хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэл шингэсэн байж амжилтын хөгжлийн үндэс болдог.
Гучин жилд бий болгосон Монголчуудын бизнес түүхийг Түүх болгон үлдээж буйд эл бүтээлийн үнэ цэнэ оршино.
Хуудас: 610