УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Аз жаргалын зөрлөг

Аз жаргалын зөрлөг зохиол нь бодит амьдралаас сэдэвлэн өнөө үед нийгмийг цочроож, сэтгэл өвтгөн сонсогддог аймшигт хорт хавдар гэх өвчнөөр өвдөж тарчлан, амьдралын өдөр бүр түүнд болон тэдний ар гэрт ямар их үнэ цэнэтэй байдгийг амьд явах амьдрах гэдэг хичнээн сайхан гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдэрч, өөрийн эрхгүй нулимс унагаж мэгштэл бичжээ.
Амьдрал гэдэг сонин содон ном мэт үйл явдал нэг л өрнөөд эхэлбэл зогсохоо мэдэхгүй хөвөрсөөр төгсгөлийг хэн ч үл мэдэх…
Хүний мөн чанар гэдэг зөвхөн жаргаж цэнгэх сайн сайхан явах үед бус амьдрал дундах өвчин зовлон хамгийн хэцүү үед ч улам ихээр үнэ цэнэ нь танигдаж хэн нь хэн бэ гэдгийг таниулдаг аж.
Хэнээс ч дутахааргүй элбэг сайхан амьдрал амжилттай ажил энхрий үрстэйгээ жаргалтай байсан гэр бүл нэг л өдөр аав нь ходоодны хорт хавдартай аймшигт мэдээг сонсох нь тэр.
Хайртыгаа, үрсийнхээ эцгийг үхлээс хамгаалж аюулт өвчний өөдөөс шүд зуун элэг бүтэн гэр бүлээ авч үлдэхээр тэмцэх бүсгүй хүн гэдэг ямар их тэвчээр ямар их хүчийг өөрөөсөө гаргаж давж чаддгийг энэхүү зохиолд Гэрэлмаа гэх бүсгүйн, би өглөө болгон нарыг харах гэж сэрдэг гэж боддог байлаа гэтэл чамайгаа харах гэж л сэрдэг хэмээн өвчинтэйгөө, үхэлтэй тэмцэлдэж буй Цогт гэх залуу, Мөн бас нэгэн дүр болох Номуунгэрэл охин аюулт өвчнийг хэрхэн давж өөрийн гэрэлт ирээдүйд хүрэхээр тэмүүлж өөрийн биед мэдэрсэн гайхамшгийг өөртэйгээ ижил өвчтэй хүмүүст хүргэж тэдэнд гэрэл бэлэглэхээр хичээж байгааг, цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг энэхүү зохиолоос уншаарай.

Зохиолч: Ц.Баттуяа

Хуудас: 292

  • ҮНЭ: 20,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.