Хүний бүхий л үндсэн эрхтнүүд хөлийн гадаргуу дээр өөр өөрийн тусгал хэсэгтэй байх ба тэдгээр нь тодорхой зүй тогтолтойгоор байршсан байдаг. Эдгээр био идэвхт талбай нь хүний биеийн тодорхой үүрэг бүхий эрхтэн тогтолцоо болон эрхтэнтэй дам буюу шууд холбогдсон байх бөгөөд хөлийн улны аль нэгэн био идэвхт талбайд иллэг хийх үед шууд хамааралтай бие эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлэх, алдагдсан тэнцвэрийг тэгшитгэх өвчин эмгэгийг засахад сайн нөлөөтэй. Үүнээс гадна МИНИЙ БИЕИЙН ГАЗРЫН ЗУРАГ /FOOT MAP/-аа ашиглан хөлийн улыг дарж үзэхэд аль нэг хэсэгтээ хөндүүр мэдрэгдвэл тэр хэсэгтэй шууд холбогдох бие эрхтэнд өвчний голомт үүссэн буюу ямар нэгэн өөрчлөлт орж байгааг мэдэж болдог. Өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ 5 цул эрхтэний био идэвхт цэг, талбайд иллэг хийгээд, дотроосоо эсийн түвшинд эрүүлжин залуужиж, бүх өвчнөөс урьдчилан сэргийлээрэй... Дорно дахины эрүүлжүүлэх, залуужуулах "Алтан мутрын залуужуулах нууц жор" ном. Хүний мутарт нэмэх, хасах цэнэг оршдог учир өөрийн гараар өөртөө, гэр бүлдээ иллэг хийх нь хамгийн сайн байдаг. Өвчтэй, сэтгэл санаа тавгүй хүнээр иллэг хийлгэх нь хортой байдаг
Зохиолч: Б.Хандармаа
Хуудасны тоо:204