УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Загвар өмсөгч

“Алтан өд” шагналд нэр дэвшсэн бүтээл
“Загвар өмсөгч” гэх ер бусын нэртэй, бас хавтасны сонирхолтой дизайнтай номынхоо талаар зохиогч шинэлэг байх л гэснийх гэж тайлбарлалаа. Энэ номонд 8 тууж, 7 өгүүлэг орсных нь нэлээд нь бас сонирхол татах, сэдвийн хувьд шинэхэн байгаа аж. Жишээ нь “Өөр зам” гэсэн туужид өмнөх тогтолцооны үед “хар”-ын гэх тодотголтой төрсөн хүүхдийн талаар бичсэн нь олон хүнд үнэлэгдэж байна. Энэ сэдвээр өөр бүтээл гараагүй юм. “Ижилгүй цоохор морь” тууж нь тарваганы тахал өвчний үед монгол хүн хичнээн зовлон бэрхшээлийг туулан, өөрсдийн биеэр үхэлтэй нүүр тулан бусдад өвчнөө үл халдаан тэнгэрийн оронд явж буй тухай өгүүлэх бөгөөд нулимс унаган байж уншсан гэж уншигч нь ярьж байв. Туужуудын ихэнхи нь уралдаанд шалгарсан зохиол юм.
“Загвар өмсөгч” туужийн гол баатар нь асрах байрны хүүхэд бөгөөд ивээн тэтгэгчийнхээ буянаар сайн явах боловч тэр ивээн тэтгэгч нь буруу замаар хөлжсөн нэгэн байгаад хэрэгт орох үед загвар өмсөгч ч хүнд байдал д орно. Зохиогч улс орны өнөөгийн байдал энэхүү загвар өмсөгч шиг бусдын эрхшээлд буруу байна гэсэн санаагаа зохиолоороо үзүүлэх гэсэн юм гэж номынхоо баяр дээр хэлсэн билээ. Түүний тууж бүхэн нь бас өгүүлэгүүд нь таны сэтгэлийг татна гэж найдаж байна. Энэ ном зохиолчдын байгууллагаас жил бүр шалгаруулдаг “Алтан өд” наадамд нэр дэвшсэн бүтээл юм. 

Зохиолч: С.Оюун

Хуудасны тоо:312

  • ҮНЭ: 17,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.