УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Халх Монголын сайн эрчүүд

 Манжийн засаглалын 200 жил болоод Ардын хувьсгалын жилүүдэд Монгол орны өнцөг булан бүрээс тодрон гарч ирсэн шилмэл сайн эрсийн гайхам түүх домог энд хуран цугларчээ. Манай үe үeийн зохиолч, сэтгүүлч, түүхч, яруу найрагчид өөр өөрсдийнхөө нутаг орноос төрж гарсан сайн эрсийнхээ домог түүхийг маш сайн мэддэг байсан нь ийм том ном гарахад тун ч их дэмжлэг болсныг дурдууштай. Жишээ нь Баянхонгорын сайн эрсийн тухай яруу найрагч Т.Галсан, эрдэмтэн зохиолч С.Дулам, Говь-Алтайн сайн эрсийн тухай Төрийн шагналт зохиолч Д.Норов, түүхч Н.Нагаанбуу гэх мэтээр өрнөнө. Түүнчлэн Дорнод аймгийг Г.Аким тэргүүтэй, Дундговь аймгийг До.Цэнджав тэргүүтэй, Дорноговь аймгийг Л.Одончимэд тэргүүтэй зохиолч, найрагчид хүүрнэн өгүүлж, Монголын бүхий л аймаг энэ л зарчимаар үe үeийн сайн эрсийнхээ түүх намтрыг бүтээв. Сайн эрс гэдэг тодорхойлолтонд хаяагаа хадардаг жалга довны явцуу нөхөд орсонгүй. Харин Бээжин тийш туугддаг байсан Манжийн хааны агтыг замаас нь тасдан хөөж Монголынхоо нутаг руу зүглүүлдэг, мөн нутаг орныхоо шунахай баяд, засаг ноёдын эсрэг ард олноо төлөөлөн тэмцэж ирсэн дайчин цогтой тэмцэгч эрчүүд хамрагдсан болно.

Зохиолч: Б.Ойдов

Хуудасны тоо: 670

  • ҮНЭ: 70,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.