УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Улаахан цэцэг

 Энэ номд XIX зууны оросын нэрт зохиолчдын бичсэн үлгэрүүд орсон билээ. Уншигч та нар оросын их яруу найрагч Александр Пушкин, эрдэмтэн-хэл шинжлэгч, далайчин, цэргийн эмч, орос орныг бүхэлд нь аялан туулсан Владимир Даль, гүн ухаантан, хөгжимчин Владимир Одоевский, гарамгай сурган хүмүүжүүлэгч Константин Ушинский зэрэг олон нэрт зохиолчдын бүтээлтэй танилцах болно.


Оросын зохиолчид бусад ард түмний үлгэр домгийг байнга маш их сонирхон судалсаар ирсэн билээ. Жишээлбэл Михаил Лермонтов кавказын баатарлаг туульсийг үндэслэн хүүхдэд зориулан үлгэр зохиосон. Аялан жуулчлагч, зохиолч, инженер Николай Гарин солонгосын аман зохиолыг уран бүтээлдээ өргөн ашигласан билээ. Лев Толстой, Александр Куприн нар дорно дахины мэргэн үзэл санааг тусган харуулсан бүтээлээ зохиов.

Оросын зохиолчдын зохиосон үлгэрүүд янз янз боловч эдгээр бүх үлгэрийг үнэнч шударга байдал, сайн сайхныг хүсэн эрмэлзэх гүн эрмэлзэл, ариун цагаан хөдөлмөрийг эрхэмлэн хүндэтгэх, эх орноо хайрлах элгэн халуун хайр нэгтгэдэг юм.

Номонд багтсан үлгэрүүд:

- Тэнгисийн буланд ногоохон царс Улаахан цэцэг
- Хар тахиа ба газар доорх иргэд
- Тамхины хайрцаг доторх хотхон
- Ашик-кериб
- Муур ба үнэг
- Сохор морь
- Шударга шүүгч
- Аялан нисэгч мэлхий
- Бор хүзүүт
- Барсын анчид
- Кисмет

Зохиолч:Орос зохиолчдын үлгэрүүд

Орчуулагч:Ж.Оюунцэцэг

Хуудасны тоо:152

  • ҮНЭ: 20,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.