УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Монгол хэлцийн тайлбар толь

Энэхүү бүтээлд монгол уламжлалт ахуй хийгээд, мал маллагаатай холбоотой өвөрмөц болон хэвшмэл хэллэгүүдийг түүвэрлэн оруулжээ. Хэлц хэллэгийн утга агуулгыг үндэстний танин мэдэхүй, соёлын өвөрмөц хүрээнд тайлбарласнаар олон нийтэд уламжлалт ахуй, соёлын талаар товч боловч зарим нэг сонирхолтой мэдлэг мэдээллийг өгөх хэрэглээний ач холбогдолтой.

Толь хоёр бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт 151 өвөрмөц хэллэг, хоёрдугаар бүлэгт 99 хэвшмэл хэллэг, нийт 250 хэлц хэллэгийг багтаасан. Хэллэг бүрийн шилжсэн утга, шууд утга, утгын далд бүрдүүлбэр, хэрэглэгдэх байдал, дүйх ойролцоо утгат хэлц зэргийг хамруулсан. Шууд утгаар илрэх танин мэдэхүйн агуулгыг илүү анхаарч, холбогдох зан үйл, ёс уламжлалтай холбож утгын далд бүрдүүлбэрийг задлан тайлбарласан. Мөн тухайн хэлцийг ямар нөхцөл шалтгааны улмаас, ямар үед, хэнээс хэнд зориулж, ямар өнгө аясаар, хэрхэн хандаж хэлдэг зэрэг хэрэглэгдэх байдлыг товч өгүүлсэн байна.

Зурмал болон гэрэл зургаар зарим хэлц хэллэгийн утга агуулгыг нэмэн дэлгэрүүлсэн нь уламжлалт монгол ахуйгаас хол хөндий амьдарч буй хүүхэд залуус, хэн бүхэнд ойлгоход тус дөхөмтэй болжээ. Ахмад туршлагатай малчдаас асууж, заавар зөвлөгөө авсан тул уламжлалт ахуй амьдрал, соёлын онцлогтой холбоотой үг хэллэгийг сэргээн хэрэглэх, монгол хэлний дархлаа, олон нийтийн эх хэлний боловсролд тодорхой хувь нэмэр оруулах бүтээл юм.

Зохиолч: С.Энхжаргал

Хуудас: 208

  • ҮНЭ: 30,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.