УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Турниокийн эрэлд

Зохиолын үйл явдал дундад зууны үеийн соёл иргэншилтэй Сорред хэмээх зохиомол ертөнцөд өрнөдөг. Сорред гараг нь байгаль цаг уурын хувьд дэлхийтэй төстэй ч дотроо Гэрлийн орон болон Харанхуйн орон гэж хоёр хуваагддаг. Үүний зэрэгцээ учир битүүлэг нэгэн ертөнц зэрэгцэн орших аж. Мөн шулмуудын Сарахезийн зөгнөл. Гол үйл явдал Харанхуйн орны хязгаар нутаг болох Аерим тэнгисийн зүүн хойд хэсэгт орших Хүй хэмээх өнчин арал болон Гэрлийн орны баруун хэсэгт өрнөдөг. Анхны хүмүүс Сорред гарагт хөл тавихаас өмнө Сорред гарагийн Гэрлийн оронд Тэнгэрийн төрөлхтөнүүд, Харанхуйн оронд харанхуйн төрөлхтөнүүд ноёрхож байжээ. Хүн төрөлхтөн энэ ертөнцөд ирснээр тодорхойгүй байдлыг бий болгосоор. Харанхуйн төрөлхтнүүд Гэрлийн орны өтгөн ой тайга, алс умард хязгаар, зэлүүд бөглүү нутаг, уулын гүн, агуйд оршин байдаг бол тэнгэрийн төрөлхтнүүд Харанхуйн оронд байдаггүй.
Энэ ертөнцийн хүн төрөлхтөн эхэн үедээ нарны гэрэл тусдаг Харанхуйн орны хязгаар нутагт орших Хүй хэмээх өнчин аралд амар тайван амьдарч байсан ч цаашид энэ аралд үргэлжлүүлэн амьдрах боломжгүй болно. Зохиолын гол дүр болох Ториссо хэмээх далайчин эр хэсэг нөхдийн хамт хүн төрөлхтөн илүү аюулгүй, амар тайван амьдрах шинэ газар нутаг хайн тэнгис, далайгаар хэрэн хэсч аялж явахдаа Турниок хэмээх ойн эльф бүсгүйтэй танилцжээ. Ториссо анх танилцахдаа л түүнд сэтгэлтэй болдог...

Зохиолч: Н.Орхонсайхан

Хуудас: 

  • ҮНЭ: 30,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.