УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Хүнчин-II

 ‘’Тахир Соёот’’ Хорих анги. Шорон хэмээх харанхуй, чимээгүй, бохир, зэвүүн хэрнээ зэврүүн, эрх чөлөөгүй хүйтэн энэ ертөнцөд хэн ч хүсч ирдэггүй нь лавтай. Жилдээ ердөө хоёрхон удаа 3-хан цагийн уулзалт л тэдэнд хэмжээлэшгүй их аз жаргал, итгэл найдвар, тэсвэр тэвчээр, амьдрах хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх аж. Эргэлт хэзээ ч ирдэггүй хоригдлуудын Хүлээлт нь Цөхрөл болоод Цөхрөл нь Гомдол болоод Гомдол нь Үзэн ядалт болж хувирах. Хүмүүс хорвоод ирэхдээ нүцгэн ирээд, хорвоогоос буцахдаа нүцгэн буцдаг. Бидний амьдарч байх хугацаандаа хийсэн хамгийн том бүтээн байгуулалт бол эд материал биш, эд хөрөнгө биш ХАЙР байдаг. Баялагийг бий болгож чаддаг хүмүүс байдаг ч хүн бүр том байшин барьж, хүссэн бүхнээ санаснаараа төдийлөн бий болгож чаддаггүй ч ХАЙР гэдэг зүйлийг бүх хүн бүтээгээд оддог байх.

Хүний амьдрал яасан богинохон хэрнээ, тэгш биш юм бэ? Ямар гэгээлэг атлаа ямар харанхуй юм бэ? Яасан сонирхолтой хэрнээ, ямар гунигтай юм бэ? Шоронд өдөрт ганцхан удаа агаарт гаргах нарлагааны 1 цаг байдаг аж. Алдар энэ л хормыг тэсч ядан хүлээнэ. Эрх чөлөөтэй байхдаа хэзээ ч хүлээхийн зовлон, хүлээхийн жаргалыг мэдэрч байсангүй. Одоо тэр бүх биеэрээ, тархиараа , сэтгэлээрээ, зүрхээрээ, эд эсээрээ мэдэрч 25 жилийг хүлээж өнгөрөөж байна.
Алдар шоронд 18 жил болоход түүнд хэн нэгнээс ганц ч эргэлт ирж байгаагүй, эргэлтээр ирэх хэн ч байхгүй гэдгийг өөрөө мэддэг хэрнээ хүн гэдэг амьтан хэн нэгнийг битүүхэндээ хүлээн, итгэл найдвар тавьсаар цог жавхаагүй, цөхөрсөн, гомдсон, дэндүү хүйтэн гэмээр нүд хальтрам харцаараа харуулддаг ажээ. Нэг өдөр түүнд дээр эргэлт ирснийг ээлжийн Хянагч итгэж чадахгүй баяртай хэрнээ гайхсан дуугаар түүнд хэлнэ...

Зохиолч: С.Сосор

Хуудас: 220

  • ҮНЭ: 15,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.