УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Хун шувууны инээмсэглэл

Өвөр Монголын олон мянган хүнийг хилсээр яллаж, цаазлан хороосон Хятад дахь Соёлын хувьсгалын үнэн нүүр царайг илчлэн гаргасан “Хун шувууны инээмсэглэл” хэмээх бэсрэг роман шилдэг борлуулалтын тэргүүн эгнээнд жагсаж бестселлэр боллоо. Зохиолч Б.Ойдовын бичсэн маш сонирхолтой энэ романы үйл явдал Өвөр Монголын Ордосын тал нутагт өрнөнө. Ордосын “Улаан мөчир” хамтлагийн гоцлол дуучин Хас-Одон хэмээх сайхан бүсгүй БНМАУ-ын иргэн Бөхмандаа гэдэг жинчин залуутай хайр сэтгэлийн холбоотой болно. Тэгтэл Хятадад Соёлын хувьсгал гарч, Хятад, Монголын хил хаагдсанаар хоёр хос уулзаж чадахгүй гучин жилийн турш бие биенээ мөрөөдөн санагалзана. Энэ гучин жил бол хоёр хосын хувьд жинхэнэ хар дарсан он жилүүд байх агаад хүчирхийлэлд өртсөн Хас-Одон бүсгүй Чан хэмээх хятад цэргийн даргын үрийг хөндүүлж, түүний эсрэг тэрслэн боссоноор Шинжааны “Цөлийн суваг” гэдэг шоронд арван жилээр яллагдана. Хоёр хосын амьдрал хувь заяа цаашдаа хэрхэх эсэхийг уншигч та амьсгаа даран унших болно. Харгис хатуу улаан хамгаалагч нарын эсрэг хараад ханамгүй үзэсгэлэн гоо Хас-Одон бүсгүйн тэмцэл өрнөнө. Сансар огторгуй, далд ертөнцийн татах хүчний үл тайлагдах нууц, хун шувууны инээмсэглэл, нарны алтан өндөг гэх мэт өмнө нь сонсогдож байгаагүй хачин сонин домог түүх хүүрнэх энэхүү зохиолоос далд нууцлаг, учир битүүлэг, тайлагдашгүй оньсого мэт байх Дорнын сэтгэлгээний давуу тал нэвт үнэртэнэ.

Зохиолч: Б.Ойдов

Хуудас: 160

  • ҮНЭ: 10,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.