УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Хурцлагдсан хувь заяа

 Эр хүний жинхэнэ хүч чадлыг хүлж буй сэтгэлийн зовлонгоосоо ангижрахад нь туслахын тулд Роберт Блай энэхүү номоо үзэглэсэн юм. Эр хүний шударга, итгэлтэй чанар нь ямар ч эмэгтэйг татах гоёмсог чимэг билээ.

Үүний зэрэгцээ фемнист хөдөлгөөн нь тавиад оны эрчүүдийн харахыг, ойлгохыг тэгтлээ их хичээдэггүй, хайхарч анзаардаггүй байсан эмэгтэйчүүдийн тэр л зовлон шаналлыг анхаарч, ажиглаж, ухамсарлахыг эрчүүдээс албадсан юм. Эмэгтэй хүний амьдрал ахуй, сэтгэл санааг нь эрчүүд ойлгодог болж эхэлснээр зарим эрчүүд тэдний эмэгтэйлэг байдлыг олж харж түүнд нь анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэ нь өнөөдрийг хүртэл үргэлжилж, ихэнх эрчүүд эмэгтэйчүүдийг ойлгох тал дээр ямар нэг замаар оролцсоор байгаа билээ. Ингэснээр эрчүүд “эмэгтэйлэг” ертөнцөө халуун дотноор хүлээн авч эмэгтэйчүүдийг хайрлан хүндэлдэг болсон нь энэ үеийн эрчүүдийн хувьд хувьсал хөгжлийн нэгэн гайхамшигтай зүйл болсон юм. Хэдий энэ нь сайн зүйл ч энд нэг л зүйл буруу алдаатай байгааг би мэдрээд байна. Сүүлийн хориод жилд эрчүүд илүү хянуур, хэрсүү, илүү халамжтай, сайхан сэтгэлтэй болсон ч дотоод сэтгэлийнхээ эрх чөлөөг олж чадаагүй л байна. Тэр зөвхөн ээжийгээ, эхнэрээ баярлуулдаг сайн хөвгүүн л болсон.
Хэдий инээдтэй боловч ийм эрчүүд эрч хүчтэй, эршүүд шийдэмгий, дайчин чанга эмэгтэйтэй амьдарч байгааг өнөөгийн нийгмээс илхэн харж байна. Эдгээр эрчүүд өнгөрсөн үе, өвөг дээдсийнхээ түүхийг харвал хүмүүжил, хөгжлөөрөө хол давсан хэдий ч ертөнцийн төлөө ямар нэгэн зүйл хийх эрч хүчээр дэндүү дутмаг байгаа нь харамсалтай. Ийнхүү тайван амьдралыг хадгалдаг хэрнээ, “амьдрал бэлэглэдэггүй” эрчүүдийг олноор нь төрж гарахад жараад оны үед бий болсон фемнист үзэл буюу хүч чадалтай, эрч хүчтэй, шийдэмгий, амьдралыг бэлэглэгч эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Зохиолч: Роберт Блай

Хуудас: 208

  • ҮНЭ: 10,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.